• БИДНИЙ ГҮЙЦЭТГЭЛ
    ТАНЫ СОНГОЛТ
  • ЧАНАР БОЛ
    ТОХИОЛДЛЫН ЗҮЙЛ БИШ
  • ӨНГӨ ҮЗЭМЖТЭЙ БОЛОН
    УДААН НАСЖИЛТТАЙ
  • ТОГТВОРТОЙ БА
    ҮРЭЛТЭД ТЭСВЭРТЭЙ

Баяр Проперти Девелопмент

  • Бидний тухай

    Монголдоо анхдагч болж өвөрмөц цутгамал бетонон, терраззо, полиуретан шалны өргөн сонголтыг манай компани танд санал болгож байна.

    Дэлхий даяар энэхүү шалны төрлүүдийг олон тооны үйлдвэрүүдэд болон том жижиг худалдаа үйлчилгээний салбарууд, агуулах, гараж, зочид буудал, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, албан байгууллага түгээмэл хэрэглэгддэг илүү практик ач холбогдолтой бөгөөд сонгодог шийдэл болсон.

    Шалны ашиглалтаас хамааран түүний орц, найрлага өөр байдаг. Бид бүх төрлийн шалыг чанарын өндөр түвшинд найдвартай гүйцэтгэхээс гадна холбогдох мэргэжлийн зөвлөгөөг өгч байна. БАЯР ШАЛ® компаний хамт олон захиалагч таны сэтгэлд нийцсэн тавлаг орчинг бүрдүүлэхэд таатай байх болно.

  • Бидний зорилго

    Бидний зорилго манай орны цаг уурын нөхцөлд тохирсон, үйл ажиллагааны өвөрмөц зорилгод нийцсэн
    (эмнэлэг, сургууль, үзвэр үйлчилгээ, үйлдвэрлэл, агуулах, орон сууц ,уул уурхай,хүнс аж ахуйн) олон жилийн эдэлгээтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оршино.

    Бидний давуу тал:
    Бүх төрлийн шалыг чанарын өндөр түвшинд Герман, Испани, Финлянд Улсын дэвшилтэт шинэчлэгдсэн технологийг Монголдоо нэвтрүүлэн гүйцэтгэж байна. Манай компани нь дэлхийд танигдсан Финлянд улсын Concria, Испани улсын Whiteconcretefloors компанийн албан ёсны төлөөлөгч бөгөөд мөн герман улсын BASF компанийн шалны бүтээгдэхүүний монгол дахь албан ёсны гүйцэтгэгч юм. Монголдоо дэлхийн стандартад нийцсэн шалыг танд хүлээлгэн өгөхөд бид таатай байх болно.

ӨНГӨЛГӨӨНИЙ ТӨРЛҮҮД

Бетонон шалны өнгө үзэмж нь орц найрлагаас хамаарч өнгөлгөөний гүний түвшинг тохируулсанаар түүний олон талт байдлыг харуулдаг. Нарийн өнгөлсөн бетонон шал нь бат бөх чанартай, удаан эдэлгээтэй бөгөөд таны хэрэгцээнд зориулж өнгө үзэмжтэй, дизайн давхаргатай өндөр чанартай шалыг бий болгоно. Зориуалтын шингэн түрхэлгээ ашигласанаар, өнгө өөрчлөлтгүй эвдрэл гэмтэлтгүй хамгаалалттай болдог.

Манай өнгөлгөөний технологи

БЕТОНОН ШАЛНЫ ӨНГӨЛГӨӨНИЙ ДАВУУ ТАЛУУД

Цаг хугацаа, мөнгөнд хэмнэлттэй

Concria технологийн ачаар бетонон шалыг урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр илүү хурдан, илүү хямдаар 24 цагт 1000мкв өнгөлөх боломжийг бүрдүүлнэ.

Үзэмжтэй ба тод Гялалзсан

Гялалзсан түвшинг таны хэрэглээнд зориулж Торгомсог гялгараас тод гялалзсан гадаргуу хүртэл.

Байгаль орчинд ээлтэй

Өнгөлгөөний явцад химийн бодис ашиглахгүй бөгөөд, өдөр тутмын хэрэглээнд аливаа бодис хэрэглэж цэвэрлэх шаардлагагүй.

100% тоосгүй ба хялбар арчилгаа

Шалыг өнгөлсөний дараа 100% гадаргуу нь ямарч тоос шороо тогтохгүй бөгөөд бетон шалыг цэвэрлэх хэрэгцээг багасгадаг ба арчилахад хялбар болгодог

Бат бөх ба үрэлтэнд тэсвэртэй

Concria нь бетоны элэгдлийн үрэлтэд тэсвэртэй байдалыг 500% хүртэлх нэмэгдүүлдэг механик /хөл хөдөлгөөн,техник хэрэгсэл/ болон үрэлтэнд тэсвэртэй болгодог.

TERRAZZO ШАЛ

Бүтээгдэхүүний бүтэц нь хуурай эрдсийн агрегатууд, тусгай хувиргасан портланд цемент болон химийн нэмэлтүүдээс бүрдэнэ.

Терраззо шал нь шинэ бетонон гадаргуу дээр хийгддэг бөгөөд бетонон зуурмаг ашиглан давхарга үүсгэх ба гадаргуугийн хатуулгийг сайжруулан элэгдэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлдэг. Энэ технологийг ашигласанаар гадаргуу дахь тоос шороо, шохойн чулуулаг үүсгэх гэмтэх эрсдэлийг бууруулдаг уяан чанартай учир үйлдвэр болон худалдааны салбарт түлхүү ашиглагддаг.

Зориулалт

• Худалдаа үйчилгээний газар боловсролын байгууллага
• Үзвэр үйчилгээ,явган хүний ​​зам
• Машины зогсоол, агуулах
• Үйлдвэр, ложистик төв, Хүнд аж үйлдвэр

Давуу тал

• Байгалийн үзэмжтэй
• Арчилгаа хялбар
• Тоосжилт багатай
• Нягт ба Өндөр даацын зориулалттай
• Дээд зэргийн үрэлтэнд тэсвэртэй
• Дотор болон Гадна хэрэглэх
• ASTM сертификат ба CE тэмдэглэсэн бүтээгдэхүүн


•Aggregate composition: Pure Quartz
•Hardness (mohs): 9
•Traffic intensity: Extreme
•C75 (N/mm2) EN13892-2
•F11 (N/mm2) EN13892-2
•A Böhme: A3
•SH: 1600 EN13892-2

C = шахалтын бат бэх
F = уян хатан хүч чадал
A = үрэлтэд тэсвэртэй
SH = Гадаргуугийн хатуулаг

ШАЛНЫ ТӨРЛҮҮД

үйлчлүүлэгчид

ТАНИЛЦУУЛГА
ТАТАЖ АВАХ

Товч мэдээллийг та танилцуулга хэлбэрээр татаж авна уу

ТАТАХ